Хойд Солонгосыг аймшигт хямрал нөмөрчээ

Дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг болох Хойд Солонгос коронавирусээс болоод эдийн засгийн ноцтой хямралд орсон  байна.  “Financial Times” сонинд ингэж бичжээ.

Пхеньяны эрх баригчид сүүлийн 17 жилд анх удаа бонд гаргахаар зэхэж байгааг мэдээний “Daily NK” алба болон рейтингийн “Fitch” агентлаг мэдээлж байна. 

“Financial Times” сонин  шинжээчдийн хэлснийг иш татахдаа,  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  улсын облигаци худалдан авахыг эндхийн чинээлэг элитийнхэнээс шаардаж, ингэснээр  тус орны төсвийн 60 хувийг санхүүжүүлэх зорилгоор гадаад валют татахаар төлөвлөж байна гэж бичжээ. Бонд худалдан авах нь одоогийн дэглэмд үнэнч байгаагийн илрэл болно хэмээн төр үзэж байгааг америкийн  дүн шинжилгээний “Foreign Policy Research Institute” төвийн ажилтан Бенжамин Силберстейн дурдсан байна.

“Облигаци гаргаж байгаа нь Хойд Солонгосын эрх баригчид хориг арга хэмжээ болон вирусээс болоод санхүүгийн маш ноцтой асуудалтай тулгарсны эхний бодит жишээ юм” гэж Венийн их сургуулийн Хойд Солонгосын асуудал судладаг шинжээч Питер Уорд  мэдэгджээ. Ингэхдээ зээлийн хөрөнгийг ийм бондын эздэд буцааж өгөх баталгаа байхгүй юм гэж тэр хэлсэн байна.

Рейтингийн “Fitch” агентлагийн дүгнэж байгаагаар, 2020 онд Хойд Солонгосын эдийн засаг 6 хувиар унах ажээ. Тус орны эдийн засгийн уналт бүр 2018-2019 онд эхлэсэн бөгөөд энэ нь хориг арга хэмжээ,  ээлжит ган гачигаас үүдэлтэйгээс байдлыг улам дордуулж байгаа юм. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

хуц - 202.9.46.1902020-06-01 19:37:15

дандаа л сөнөнө устана гэдэг. Одоо ч байсаар л байна. Социализмыг муухай харагдуулах гэж АНУ-ын үзэл суртлыг монголд тараахаа больчих. Коммунизм бол боолын нийгмээс хойш хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл байсаар ирсэн юм. Биелнэ гэдгийг нь аль эрт баталчихсан шүү дээ.