Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өгчээ

Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах барилгын хажуугийн усан халианд эндсэн дөрвөн хүүхдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өгчээ.


Тавдугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндсэн. Дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан.


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгчээ.

Осол болсон өдөр хүүхдүүд арвуулаа явж байсан бөгөөд газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харсан зургаан хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгасан гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих