Жейдон Санчо тоглолтынхоо үеэр Жеорж Флойдод хүндэтгэл үзүүлжээ

Германы Бундеслигийн 29 дүгээр тойргийн хүрээнд Боруссиа Дортмунд клуб Падерборн клубийн талбайд зочлон 1-6 харьцаагаар хожсон. Тэгвэл уг тоглолтод Дортмунд клубийн довтлогч Жейдон Санчо анхны "хэт-трик /нэг тоглолтод гурван гоол/"-ээ хийсэн бөгөөд эхний гоолоо хийснийхээ дараа Жеорж Флойдод хүндэтгэл үзүүллээ.


Санчо дотор цамц дээрээ "Justice for George Floyd" хэмээн бичсэн байв. Жеорж Флойд нь АНУ-д цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст бөгөөд өдгөө түүний нэрээр шударга ёсыг эрсэн тэмцлийн хөдөлгөөн АНУ-ын 20 гаруй мужид өрнөөд байна.


Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн ч хоёрдугаар үе эхлээд 54 дэх минутад Торган Азар эхний гоолыг хийв. Түүний гоолоос ердөө гурван минутын дараа Жейдон Санчо гоолдсон бөгөөд тоглолтын үлдсэн 5 гоол сүүлийн 20 минутад оржээ.

Сэтгэгдэл бичих