Д.Нарангэрэл: Одоогоор 1856 хүн ажиглалтын байранд байна

ЭМЯ-аас коронавирусийн халдварын өнөөдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. 


ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Нийт энэ вирусийн халдвар авсан хүний тоо 6 сая давлаа. Манай хөрш Орос улсад өвчлөл нэмэгджээ. Манай улсад дөрвөн хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн 30 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 1856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх бидний өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг ард иргэдээсээ хүсч байна.  


ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ халдварын тохиолдолоор тэргүүлсэн хэвээр байна. Өчигдөр тус улсад халдварын 23 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн Бразил улсад халдварын тохиолдол маш их байгаагийн улмаас тус улсын зарим эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан зарим улс орнууд Бразил руу эм эмнэлгийн тусламж илгээж байгаа аж. Зүүн Өмнөд Азийн орнуудаас Энэтхэг улсад халдварын тохиолдол их хэвээр байна. Мөн Солонгосын Итэвон дүүрэгт цахим худалдааны хүргэлтээс халдвар тархсан тохиолдол ихээр бүртгэгдэж байна. 




Сэтгэгдэл бичих