Өнөөдөр "Эх үрсийн баярын өдөр"

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг "Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталсан билээ.


Энэ жил дэлхий даяар "Covid-19” цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийг олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд “Covid-19” цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн  үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргасан юм.  


Сэтгэгдэл бичих