Коронавирус болон Нарны хооронд сонирхолтой холбоо байгааг илрүүлжээ

Нарны туяа шинэ коронавирусийг устгаж чаддагийг эрдэмтэд илрүүлсэн байна. Тэд нарны гэрлээр вирусийг 14 минутаас жаахан илүү хугацаанд устгажээ. 

Нарны гэрэл ямар нэг гадаргууд байгаа SARS-CoV-2 вирусийг үр дүнтэй устгаж чаддаг байна. АНУ-ын биологийн аюулд дүн шинжилгээ хийж,  эсэргүүцэх үндэсний төвийн эрдэмтэд ингэж хэлснийг JID сэтгүүлд бичжээ.  Тэнд туршилт хийснээр үүнийг илрүүлсэн байна. Эрдэмтэд  умард өргөргийн дөчин градусын хувьд онцлог уур амьсгалыг лабораторийн нөхцөлд бий болгожээ.

Энэ халдварт өвчинд бусдаас илүүтэй хохирсон тэр бүс нутгууд чухамхүү энд байгааг тэмдэглэх байна. Өөрөөр хэлвэл, энэ нь Хятад, Итали, Испани, АНУ-ын өмнөд нутаг болон бусад зарим орон юм. 

Уур амьсгалын зохих нөхцлийг бүрдүүлсний дараа эрдэмтэд   дээр нь коронавирус байгаа металл ялтасуудыг тийм нөхцөлд тавьжээ.  Нэг хэсэг ялтсан дээрх коронавирусийг  тусгайлан хиймлээр бий болгосон шүлсэнд микроб өсч, үржихэд үнэхээр тохиромжтой  “үржүүлгийн” орчинд  суулгасан байна. Ингэхдээ  судлаачид эдгээр ялтсын ойролцоо нарны гэрлийг дууриалгасан тусгай чийдэн тавьжээ.  Тэд янз бүрийн хүчтэй гэрэл вирусийн байдалд хэрхэн нөлөөлдөгийг ингэж шалгахаар шийдсэн байна.

Үд дундын үеийн нарны гэрэлтэй адилхан илчтэй гэрэл шүлсэн дэх коронавирусийг дээд тал нь 7 минутад устгаж байжээ. Харин “хамгийн тохиромжтой нөхцөлд” байсан коронавирус 14 минутаас жаахан илүү хугацаанд идэвхигүй болж байсан байна.  Хамгийн сулхан гэрэл ч  тийм хурдан биш ч гэлээ, коронавирусийг устгаж чаддагийг эрдэмтэд бас нотлож чаджээ.

Эрдэмтэд энэ шинж чанарыг D аминдэмийн үйлчлэлтэй адил хэмээн үзэх бодолтой байна. Энэ аминдэм  нь  дархлааг дэмжиж, ясны эдийг бэхжүүлэх чадвартай юм.  Коронавирус ямар температурт амархан тархадгийг өмнө нь эрдэмтэд илрүүлжээ.  Тийнхүү 5-аас 15 хүртэлх градус нь  энэ вирусийн хувьд хамгийн тохиромжтой болж таарсан байна. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 64.119.21.992020-05-31 16:55:33

Яагаад халуун Энэтэтхэг,Африкт тархаад байна.