Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ баталгаажуулаарай

Иргэн таныг сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэхээ 2020 оны 6 дугаар сарын 10-наас өмнө баталгаажуулахыг УБЕГ-аас зөвлөлөө.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байршуулсан байна.

Өнөөдрийн байдлаар сонгуульд оролцох 18 буюу түүнээс дээш насны 2.1 сая иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан. Сонгуулийн санал авах өдрөөс өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө тухайн иргэн 18 нас хүрсэн бол сонгогчийн нэрсийн жагсаалтад автоматаар бүртгэгдэнэ.

Та burtgel.gov.mn сайтад нэвтэрч нэрийн жагсаалтаа доорх зааврын дагуу баталгаажуулна.

Сэтгэгдэл бичих