Трамп: АНУ ДЭМБ-аас харилцаагаа тасалсан

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харилцаагаа тасласныг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп зарласан байна. ДЭМБ  Америкийн засаг захиргааны шаардаж буй шинэчлэлтийг хийхээс татгалзсан гэдгээр Трамп өөрийн шийдвэрийг тайлбарлажээ.


Тус байгууллагад зориулагдсан Америкийн хөрөнгийг дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай хэрэгцээнд шилжүүлэн зарцуулах болно гэж АНУ-ын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.


Трамп өмнө нь ДЭМБ-ын тэргүүнд илгээсэн захидалдаа тус байгууллага Хятадаас хараат гэдгээ нотлохыг уриалсан юм.  Хэрвээ ДЭМБ Америкийн эрх баригчдын шаардлагыг 30 өдрийн хугацаанд биелүүлэхгүй бол тус байгууллагыг санхүүжүүлэхээ бүрэн зогсоож, гишүүнчлэлээ эргэж харна гэж Америкийн төрийн тэргүүн мэдэгдэж байсан билээ.


Шинэ коронавирус болон түүний аюулын тухай мэдээллийг цаг алдалгүй өгөөгүйгээс ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсооно гэж Трамп анхааруулж байсан юм. Түүнчлэн тэрээр ДЭМБ-ыг “Хятадын утсан хүүхэлдэй” гэж тодорхойлжээ. 



Б.Атар

Сэтгэгдэл бичих