Д.Нямхүү: Шинэ тохиолдол илрээгүй, нэг оюутан эдгэрч гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вируслогийн салбар лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийсэн.  Таналтын шугамаар 8 сорьцыг авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар бүх л хийгдсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.


Өнөөдөр нэг оюутан эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч дараагийн сувилал руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлэгдсэн. Алтанбулагийн боомтоор ирсэн 24 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.


Өнөөдрийн байдлаар 179 батлагдсан тохиолдол байна. 44 хүн эдгэрлээ. 135 хүн эмчилгээнд байна. 115 хөнгөн. ХӨСҮТ-д 165  хүн байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих