Д.Нарангэрэл: Одоогоор тусгаарлах байранд 1888 хүн байна

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. 



Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 



 “Дэлхий дахинд коронавируст халдвараар 6,023,000 хүн өвчилжээ. Ес хоногийн дотор өвчлөл 6 саяд хүрлээ. Өвчлөлийн хурд улам нэмэгдсээр байна.

 

Сүүлийн 24 цагт 123 мянган хүн өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх хоногоос өссөн дүн юм. Манай улсын хувьд өчигдөр шинээр дөрвөн хүн ажиглалтад орсон бол найман хүн гэрийн ажиглалт руу шилжлээ. Одоогоор тусгаарлах байранд 1888 хүн байна.

 


ЗӨСҮТ-ийн баг өчигдөр хоёр зочид буудалд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 287 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд гадаад орнуудаас 10 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авлаа” гэв.



Сэтгэгдэл бичих