Улаанбаатарт 12 хэм дулаан

2020 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын  нутгаар сэрүүсч салхи шуургатай байна.


Нутгийн баруун  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл бичих