23 мянган мкв талбайд халдваргүйжүүлэлт хийжээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто зам шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-аас оюутан иргэдээ татан авахад ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр, УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар ирж ажиллажээ.



Ажлын хэсгийнхэн Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн 0101 дугаар анги, Гааль, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагатай хамтран ажилласан байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дуудлагын хоёр багийн 9 эмч, ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллажээ.



Ингэхдээ нийт 570 оюутан, иргэний ачаа тээш, улаан бүс дэх зам талбай, дамжин өнгөрүүлэх байр, сэжигтэн тээвэрлэсэн эмнэлгийн машин, ажиглалтад түр тусгаарлах иргэдийг зөөвөрлөсөн автобус, Улаанбаатар төмөр замын тусгай галт тэрэг зэрэгт 0.06 хувийн 2300 л уусмалд 920 ш жавелион зарцуулж 23000 м2 гадаргууд эцсийн халдваргүйтгэлийн ажлыг хийсэн байна.



Мөн энэ өдрүүдэд Гаалийн гүний хяналтын цэгт Транзит ачаа тээврийн модны 9 машинд болон Алтанбулаг хилийн боомтын улаан шар бүс, Сүхбаатар төмөр замын галт тэрэгний буудал зэрэг талбайн халдваргүйтгэлд нийт 0.5 хувийн 4000 л уусмал найруулж, 28 кг гипохлорид кальци зарцуулж 40000 м2 гадаргууд эцсийн халдваргүйтгэл хийжээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд долоон автомат автомакс, хоёр багийн таван машин, Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн хоёр УАЗ машин ажилласан байна

Сэтгэгдэл бичих