Мал эмнэлгийн газарт автомашин, сумдын тасагт мотоцикл өгөв

Орон нутгийн мал эмнэлгийн чадавхийг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн МЭГ-т Лада маркийн автомашин, 13 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг албан тасалгааны тоног төхөөрөмж олгосныг хүлээлгэн өглөө.





Мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, МЭЕГ-аас үзүүлж буй тус дэмжлэгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг, МЭГ-ын дарга М.Молорчимэг нар гардуулан өглөө.



Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-аас нөөц сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, 55 мал эмнэлэг үйлчилгээний нэгжид нийт 68 ширхэг халдваргүйтгэл хийх автомакс, 55 ширхэг дуудлага үйлчилгээний бикс буюу халууны шил, чагнуур, халдвар хамгааллын хувцасыг сумдын малын эмч нарт хүлээлгэн өгсөн юм.   

Сэтгэгдэл бичих