ОХУ-аас иргэдээ татан авлаа

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас иргэдээ татан авах үйл ажиллагааг 2020 оны 05-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.


ОХУ-аас татан авч буй иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлж, Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, УБТЗ-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хотоос 50 км зайд орших Давааны зөрлөгт хүлээн авлаа.


ЗӨСҮТ-ийн Хариу арга хэмжээний нийт 5 баг 05 дугаар сарын 27, 28-ны өдөр ОХУ-аас 580 иргэнийг татан авах үйл ажиллагаанд оролцож, зорчигчдын ачаа тээш, болон зорчсон тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, тусгаарлан ажиглах 5 байр, ХӨСҮТ-д эрэмбэлэн шилжүүллээ. Мөн дээрх иргэдээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх лабораторийн шинжилгээг 10 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн турш хийж, шинжилгээний хариуг ХӨСҮТ, ЭМЯ-нд хүргүүллээ.


 











Сэтгэгдэл бичих