Өвчлөл бүртгэгдсэн улсаас онлайнаар худалдан авалт хийхгүй байхыг анхааруулав

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр МХЕГ-аас иргэдийг өвчлөл бүртгэгдсэн улсаас онлайнаар худалдан авалт хийхгүй байхыг анхааруулав. Түүнчлэн хэрвээ худалдан авалт хийсэн бол тухайн бараа, бүтээгдэхүүний гадаргууд сайтар ариутгаж, халдваргүйтгэж ашиглах хэрэгтэйг сануулав.


Мөн эх үрсийн баяртай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байж эрсдэлээс гэр бүлээ хамгаалахыг уриалав.

Сэтгэгдэл бичих