Ховд аймгийн таван байгууллагын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлажээ

Ховд аймгийн Ховд сумын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа



Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Ховд аймгийн Онцгой комиссоос тухай бүрт шуурхай хэрэгжүүлж буй. Энэ ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ховд сумын төрийн 5 байгууллагын 160 гаруй ажилтан, албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлажээ.



Тодруулбал, тус сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн хамт олон нэгдэж  нийт  4 сая 730 мянган төгрөг хандивласан аж.



Тус мөнгөний баримтыг Ховд сумын Засаг дарга Ш.Ерболот өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих