Криштиан Роналдо "Ювентус"-ыг орхих уу?

Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль хэдийнэ бичиж, таамаг дэвшүүлээд эхэлжээ. "Алтан бөмбөг"-ийн таван удаагийн эзэн, Португалийн шигшээ болон Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиан Роналдо есөн жил хүчин зүтгэсэн "Реал"-ыг орхиж, 2018 оны зун Италид очсон билээ.


35 настай Португали эр "Хөгшин ноёд"-ын төлөө 32 тоглолтод оролцож, 25 бөмбөг оруулаад байгаа юм.


Дашрамд дурдахад коронавирусын улмаас гуравдугаар сарын 10-наас түр завсарлаад буй Италийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 13-нд эхлүүлж магадгүй байгаа аж. Гэхдээ эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргах юм.



Сэтгэгдэл бичих