Д.Нямхүү: Халдвартай хүний тоо 18-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 179 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит 11:00 цагийн мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369  хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр илэрлээ. 05.28-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүнд шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Тэд 18-52 настай хүмүүс ба 11 нь оюутан юм. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна. Үүнээс 8-16 насны 5 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй, хорт хавдартай 1 хүн байгаа юм" гэв. 

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн доктор н.Оюунсүрэн "Дэлхийн дахинд судалгааны ажлууд хийгдсээр байна. Одоогоор эрдэмтэн, судлаачид 22740 гаруй судалгаа, өгүүлэл хийж 130 гаруй вакцин туршжээ.Лондонд ахмад настны асрамжийн газруудад хөл хорио тогтоож, дахин хүн нэмж авахгүй байхаар болжээ.Хятадад уламжлалт анагаах ухааны  26 төрлийн ургамал вирусийн эсрэг үйлчилгээтэй болохыг баталжээ.  Хятадад гэр бүлийн хүрээнд коронавирус хэрхэн халдварлаж байгааг судалжээ. Агаар сэлгэлт хийх, гараа тогтмол угаах, анхны шинж  тэмдэг илрэхээс өмнө амны хаалт хэрэглэвэл 79 хувь, чийгтэй цэвэрлэгээг хатуу гадаргуунд тогтмол хийвэл 76 хувь хамгаалж чадна" гэлээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д 19 мянга шинэ тохиолдол, 1500 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгджээ. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас 06.14 хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргажээ. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй байна. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

E - 66.181.177.1382020-05-29 13:23:23

Dotoodiin surguulidaa suraach orsoos hamaagui deer surgalttai sh de uvchin teegchidee

Зоёин - 202.9.40.1072020-05-29 12:39:03

оросууд бүгд тусаагүй шүү дээ. Тэнд байгаа оюутнууд өөрийгөө хамгаалж чадахгүй ямар замбараагүй байгаа харагдаж байна. Тэнд очооод орос шиг байх гэж маяглаад тэднийг дуйрааж их архидахаар тэгж байгаан битгий ав ухамсаргүй юмнууд

baagii - 202.179.26.702020-05-29 10:52:00

Too odor bur nemegdseer... dotroo aldahgui baih yumsan daa

Zochin - 66.181.161.132020-05-29 10:43:11

Dotroo l aldahgui bh ni chuhal bn shuu nohdoo