Нийгмийн сүлжээнүүдийг зохицуулах тухай зарлигт гарын үсэг зурав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг зохицуулах тухай гүйцэтгэх зарлигт гарын үсэг зуржээ. Хэвлэлд энэ тухай мэдээлсэн байна.


Хяналт, цагдалт юмуу улс төрийн шинжтэй үйлдэлд өртөж холбогдсон нийгмийн сүлжээнүүд цаашид хариуцлага хүлээхээс дахин хамгаалуулж чадахгүй. Өмнө нь нийгмийн сүлжээнүүд өөрсдийгөө төвийг сахисан индэр хэмээн тодорхойлж, хүссэн бүхнээ хийж чаддаг, хариуцлага хүлээдэггүй байсан" гэж Трамп хэлжээ. Зарлиг АНУ-ын иргэдийн үг хэлэх  эрх чөлөө, эрхийг хамгаалж байгаа юм гэж ерөнхийлөгч онцлон дурдсан байна.


Бүгд найрамдах намын үзэл бодлыг дэмжигч талынхны эсрэг элдэв сөрөг зүйл бичиж байдгаас болж өмнө нь Дональд Трамп нийгмийн сүлжээнүүдийг хаах бодолтой байна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, нийгмийн сүлжээнүүд бүгд найрамдах намынхны дуу хоолойг бүр мөсөн хаалаа хэмээн тус намын гишүүд үзэж байгаа ажээ.


Twitter-ийн зарим постон дор мэдээллийг мушгин гуйвуулсан мэдээ гарсны дараа ерөнхийлөгч “Үг хэлэх эрх чөлөөг багалзуурдаж байна” гэж уг нийгмийн сүлжээг буруутгаад, түүнийг хааж болно гэж мэдэгдэж байсан билээ.  



Б.Атар

Сэтгэгдэл бичих