Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-01-17
-2°
-14°
Даваа
2021-01-18
-1°
-11°
Мягмар
2021-01-19
-9°
Лхагва
2021-01-20
-2°
-12°
Пүрэв
2021-01-21
-10°
2021 оны 01 сарын 16, Бямба
Ирэх сараас ТҮЦ машин ашиглан халамжийн үйлчилгээнд хамрагдана

Ирэх сараас ТҮЦ машин ашиглан халамжийн үйлчилгээнд хамрагдана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-05-27 15:25:00

Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээнд ТҮЦ машин ашиглан зургаадугаар сараас эхлэн хамрагдах боломжийг бүрдүүлжээ. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг баталсан байна.


Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-05-27 15:25:00

Сэтгэгдэл бичих