ОУВС-ийн ажлын хэсгийнхэнтэй цахим уулзалт хийжээ

ОУВС-ийн ажлын хэсгээс Сангийн яам, Монголбанкны удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулжээ.


Уулзалтын үеэр COVID-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.


Мөн "Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл"-д Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгохоор ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрчээ.


ОУВС-аас мэдээлж буйгаар зургаадугаар сарын эхээр тус сангийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх аж. 

Сэтгэгдэл бичих