У.Хүрэлсүх: Чингис хааны музей нь дэлхийн хэмжээний музей болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж буй Чингис хааны музейн барилгын ажлын явцтай танилцлаа. Музейн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн бөгөөд сар гаруйн хугацаанд гүйцэтгэлийг 15 хувьд хүргээд байгаа юм. Нийт есөн давхартай болох уг барилгын карказ цутгалтын ажил ирэх наймдугаар сар гэхэд дуусах бөгөөд 2021 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусч хүлээлгэж өгнө гэж албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж буй Билгүүн Монгол ХХК-ийн хамт олонд талархал илэрхийсэн.


Тэрээр “Монгол Их хааныхаа музейг бушуухан бариад авчихмаар байна. Билгүүн Монгол ХХК-ийн ажилтнууд та бүхэндээ баяр хүргэе. Дөрөвдүгээр сарын 2-нд шав тавиад барилгын ажил эхэлж байсан бол түүнээс хойш түргэн шуурхай барьж байгуулж байна. Чингис хаан бол дэлхийн хэмжээний хүн учраас музей нь ч дэлхийн хэмжээний болно. Монголд ирсэн гадаадынхан үзэж харах зүйлээр хомсхон байдаг. Энэ дутагдалтай байдлыг засах нэг ажил нь энэ юм. Бид Байгалийн түүхийн музейгээ барьж байгаа. Үндэсний урлагийн театраа бас бария гэж байгаа шүү дээ. Улс үндэстэн оршин тогтнохын үндэс нь үндэсний соёл, урлаг байдаг” гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.181.183.1992020-05-28 01:38:36

Үнхээр Монгол улсад ийм хүнд хэцүү үед эхэлсэн барьлага шүү битгий л карказ болгоод хаячихаарай билээ Хүрэлсүх сайд минь байх хоорондоо мөнгө санхүүжилтийг нь шийдээд дуусгаад өгчихөөрэй Дарханы замшиг хөрөнгө нь яаж шийдэхээ мэдэхгүй раягдаад балрах вий дээ