Дональд Трамп мэдэгдэл хийв

Америкт коронавирусээр нас барсан хүмүүсийн тоо 100 мянгад хүрлээ.Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийжээ.Тэрээр твиттертээ "Хэрэв Вашингтоны засаг захиргаа цаг тухайд нь цар тахалтай тэмцэхээр арга хэмжээ аваагүйсэн бол энэ тоо хэд дахин их байх байлаа.Хэрэв би ажлаа цагт нь сайн хийгээгүйсэн аваас бид 1,5 саяас 2 сая хүнээсээ хагацах байв.Энэ нь 100 мянгаас илүүтэй харьцуулахад хамгийн эцсийн тоо байж магадгүй.Бидний алдсанаас 15-20 дахин их тоо юм"хэмээн жиргэсэн байна.Одоогийн байдлаар Америкэд 1,66 сая хүнд коронавирус халдварлаж,98,3 мянган хүн эл тахлын улмаас мөнх бусыг үзүүлээд буй.

Сэтгэгдэл бичих