Хөгжимт усан оргилуурыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

2020 оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, төв талбайн урд хэсэгт байрлах хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар болсон.


Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг зургаадугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа тухай “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж өмнө нь хэлж байв. Харин өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор бүтээн байгуулалтын ажил 80 орчим хувьтай хийгдэж байгаа. Зургаадугаар сарын 5-ны өдөр дуусган, хүлээлгэж өгөх ёстой. Гэсэн ч Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зургаадугаар сарын 1-ний өдөр гэхэд ажлыг дуусгахаар 24 цагаар ажиллаж байна" гэлээ.


Уг цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урт, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хот тохижилтын газраас ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 150.129.142.1802020-05-28 07:32:55

Арслантай гүүрний өнгөт усан хөшигний дүү хөгжимт усан оргилуур