Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар боллоо

Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдсан талаар мэдээллээ. Тэрээр "Монгол Улсын Засгийн газар 08:00 цагаас хуралдаж байна. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдсан.

Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.


50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна” гэв. 

Сэтгэгдэл бичих