Хүүхдээ хайрлаж байна гээд хорлохоо больцгооё!

Одоо үед компьютерийн гүйцэтгэж чаддаг бүх зүйл ухаалаг гар утас руу шилжсэнээс хойш хүн бүхэн л утсаа цаг ямагт л ширтэж явах болсон. Хэтэрхий олон цагаар утас ширтэх нь хүний хараа, мэдрэл, сэтгэн бодох чадварт сөрөг нөлөөтэйг эмч нар хэлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ухаалаг гар утас асар их хортой бөгөөд утас, компьютерт донтохыг дэлхий нийтэд “дэлгэцийн дон” хэмээн томъёолсон байдаг.


Ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчихсөн. Манайхан дон гэхээр архи, тамхи, мансууруулах бодист донтоно гэж ойлгоод байдаг. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед “дэлгэцийн дон” гэж шинэ төрлийн өвчин бий болсон. Угтаа утас, компьютер бол ахуйн хэрэглээ. Гэтэл үүнийг дон болгох хэмжээнд хүргээд байгаа нь тухайн хүн сэтгэцийн ямар нэгэн асуудалтай буюу стресстэй байгаагийн илэрхийлэл. Стрессээ зөв тайлж чадахгүй байгаатай холбоотой үүсч байгаа эмгэг гэж эмч нар тодорхойлоод буй. Стрессээ зөв тайлж чадахгүй нэг хэсэг нь тамхи татаж, архи ууж, зарим нь компьютер, гар утаснаас салахаа байдаг аж.


Манай улсад энэ төрлийн өвчин далд хэлбэрээр газар авч байна. Бага, өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэ дон нь буруу зуршил хэлбэрээр ордог. Хүүхэд бол даган дуурайгч. Эцэг, эхчүүд хүүхдээ жаахан байхад нь саатуулах гээд л утсаа өгчихдөг. Гоё зүйл хараад бага насны хүүхэд дурлаж, шохоорхож эхэлдэг. Энэ нь яваандаа зуршил болдог. Зуршил олон дахин давтагдаад ирэхээр эмгэг зуршил буюу донгийн хэлбэр рүү шилждэг байна. Гар утас хор нөлөөгөөрөө компьютероос илүү байдаг. Наад зах нь дэлгэц нь жижиг учраас түүнийг харах гэж нүдний булчин хэвийн хэмжээнээсээ илүү ажилладаг аж. Тархи нь хөгжиж амжаагүй байгаа хүн ийм зүйл рүү ороод ирэхээр хөдөлгөөний хомсдолтой, сурах идэвхи багасч, найз нөхөдгүй болж, худлаа хэлж, зорилго чиглэлгүй болдог тухай мэргэжилтнүүд анхааруулсаар байна.


“Дэлгэцийн дон” эдгэдэг үү?


Эмч мэргэжилтний хэлж буйгаар нас нь бага, хэрэглээ нь бага байх тусмаа эдгэрнэ. Нөгөө талаар хүүхдийн ар гэрийн хараа хяналт сайн байвал энэ өвчин эдгэрдэг аж. Донгийн хамгийн аюул нь хүндрэхээрээ өөр дон руу шилжчихдэг гэнэ. Интернет, гар утас, компьютероо больчихлоо гэхэд өөр ямар нэгэн дон руу орчих гээд байдаг учраас их эрсдэлтэй. Тэгэхээр хэрэглээг зөв болгох хэрэгтэй. Ер нь сэтгэлзүйчид ажиллаж байх ёстой. Хүүхдэд тулгамдаад багаа сэтгэл зүйн асуудлыг хэрхэн давах талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой.


Хүүхэд том хүнд итгэж сэтгэлээ нээдэггүй. Дандаа л үе тэнгийн хүүхдүүдийн зөвлөгөөгөөр явж буруу мэдээлэл аваад байдаг. Тэгж сэтгэлээ нээх хүн нь олдохгүй болохоор утсаар оролдоод суучихдаг. Энэ нь бүр л хортой. Ер нь ухаалаг утас бол танай хүүхдийн ирээдүй биш гэдгийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Хүүхэд ухаалаг утастай байж болно, тэр нь соёлтой хэрэглээ л байх ёстой. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ үргэлж анхаарал халамж тавьж, зэмлэх бус зөвлөж өөрсдөө ч зөвөөр үлгэрлэх хэрэгтэй байна.  



Г.Хулан

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.21.126.1182020-05-27 10:35:37

тиймээ, сүүлийн үед эцэг эхчүүд хөдөлгөөнт төхөөрөмжийг хүүхэд саатуулах хэрэгсэл болчгодог болж. асар буруу үйлдэл. Донтоно, тэрнээс наана хараа муудах гээд олон асуудал байна ш дээ.

Zochin - 66.181.161.1072020-05-27 09:28:00

Yg unen ene heden huuhed bur bolohoo blaa.

namuun - 103.57.95.2232020-05-27 08:56:33

bid nar neeree huuhdee uiluulkun tuld utsaa bariulchdagsht hurdan bolihgui bol