14 настай охины аллагын сэжигтэнг саатуулжээ

Оросын цагдаагийн ажилтнууд өсвөр насны охиныг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг саатуулаад байгаа тухай тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк өнөөдөр мэдэгдлээ.


Сэжигтэн 1978 онд Пенза дүүргийн Засечное тосгонд төрсөн гэнэ. 14 настай хохирогч охин тавдугаар сарын 22-нд зугаалахаар гэрээсээ гараад эргэж ирээгүй аж. Түүний эцэг эх маргааш нь цагдаад мэдэгдсэнээр эрэл хайгуулын ажил эхэлжээ. Тэр өдөр хүчирхийлүүлсэн шинж бүхий охины цогцсыг Пенза мужийн Первомайский дүүргийн ойгоос олж, хавтаст хэрэг нээгээд байгаа аж.


Түүнчлэн энэ сарын 24-нд Оросын Мөрдөн байцаах газар охины цогцсыг илрүүлсэн бичлэгийг олонд ил болгосон юм.

Сэтгэгдэл бичих