Өмнөд Солонгосоос 1896 иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгчээ

Энэ сарын 22-ны байдлаар Өмнөд Солонгос дахь Консулын хэлтэст нийт 1896 иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгчээ.

Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн

  • 170 нь буюу 9 хувь өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 397 нь буюу 21 хувь 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 84 нь буюу 4 хувь жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 147 нь буюу 8 хувь эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 53 нь буюу 3 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 1027 буюу 55 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

\

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 60 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлсэн. 


Монгол Улсын Засгийн газар онцгой байдлын үед гадаадад байгаа иргэдээ татан авах үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ, Турк, Герман улсуудаас 8328 иргэдээ татан аваад байгаа юм. Одоо 46 улсад байгаа 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т ирүүлжээ.


БНСУ руу гуравдугаар сарын 15-нд, дөрөвдүгээр сарын 2, 8-нд, тавдугаар сарын 1-нд нийт дөрвөн удаагийн тусгай нислэг үйлдэж 1038 иргэнээ татаж авсан билээ.

Сэтгэгдэл бичих