Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгажээ

Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх ажээ.


  • Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд
  • Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд
  • Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн.


Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч
  • Хилийн боомтын албан хаагч
  • Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана.

Сэтгэгдэл бичих