Чойжин ламын сүм музейн урд 41 автомашины зогсоол барьж эхлэв

Чойжин ламын сүм музейн урд талд автомашины зогсоол баригджээ.


Энэ талаар ХБХГ-ын Ерөнхий архитекторын ажлын албаны төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дарханчулуун: 

"Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр “Чойжин ламын сүмийн цогцолборын тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар” батлагдсан. Тус даалгаврын дагуу тохижилтын ажлын загвар зургийг мөн оны зургаадугаар сарын 15-ны өдөр баталсан юм. Чойжин ламын музейн үйлчлүүлэх нийт хүмүүсийн 70 орчим хувь нь гаднын жуулчид байдаг. Гэсэн ч тэдний автобусанд тохирсон авто зогсоол байдаггүй.


Тиймээс төлөвлөлтийнхөө дагуу эхний бүтээн байгуулалт буюу Чойжин ламын сүм музейн урд талын зориулалтын авто зогсоолыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцан хийж буй. Уг авто зогсоолд 41 автомашин байрлуулах боломжтой. Тодруулбал, музейгээр үйлчлүүлэхдээ уг зогсоолд автомашинаа тавиад явах зориулалттай. Гэхдээ дараагийн менежментийн асуудлыг нь би мэдэхгүй.


Ямартай ч Чойжин ламын сүмийн цогцолборын тохижилтын ажлын бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байна. Цаашид бусад бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ" гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

W - 103.246.37.2042020-05-25 16:35:15

Goy shu zogsoolgui gazar baisan yum.