2019 онд хөвгүүдэд Ананд, охидод Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ

Манай улсын иргэд 2019 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.


Тодруулбал, 2019 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг өгчээ.


Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2019 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг “Сонирхолтой статистик”-аас харна уу:

http://1212.mn/sonirkholtoi/

Сэтгэгдэл бичих