Францад анх удаа трансжендер хүн хотын дарга боллоо

55 настай трансжендер эмэгтэй Мари Ко тавдугаар сарын 23-нд Францын Тиллуа-Лес-Маршьен хотын даргаар сонгожээ. Энэхүү хот нь Лиллиэс 30 км зайтай бөгөөд 500 хүрэхгүй хүн амтай аж.


Трансжендерийн үндэсний холбоог үүсгэн байгуулагч Стефани Нико "Францад хотын даргаар сонгогдсон анхны трансжендер хүн" хэмээн онцолсон байна. Харин хотын шинэ дарга Мари Ко "Хүмүүс трансжендер болохоор намайг сонгоогүй. Тэд миний мөрийн хөтөлбөрийг сонгосон" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих