Киргизстаны экс спикер коронавирусээр нас баржээ

1990-ээд онд Киргизстаны парламентийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мукар Чолпонбаев 69 насандаа хорвоог орхилоо. Өмнө нь түүнээс коронавирус илэрч байжээ. Энэ талаар тус улсын ЭМЯ тавдугаар сарын 24-ний ням гарагт мэдэгджээ.


Түүнд уушгины хатгалгаа, амьсгалын дутагдал, зүрх судас, бөөрний зэрэг олон хүндрэл гарсан байна. "Киргизстаны ЭМЯ талийгаачийн хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Тавдугаар сарын 5-нд эмнэлэгт хүргэгдсэн экс спикерийн бие улам муудаж долоо хоногийн дараа буюу энэ сарын 12-нд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн аж. Талийгаач Мукар Чолпонбаев 1995-1997 онд парламентийн даргаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

өвөрлөгч - 66.181.161.212020-05-25 17:39:43

aргагүй л тоглоом биш юм байна энэ хижиг өвчин чинь