Tiger баг дахин цахим спортын Азийн аварга боллоо

Хятадын "Weibo Cup Asian Championship-2020" CS:GO тэмцээнд Ази тивийн Tyloo, VICI, Tiger, D13 Esports, IG, BTRG тэргүүтэй 16 багууд өрсөлдөж аваргаар нь Монгол Улсын Tiger баг тодорлоо. Тэд тэмцээний шигшээ тоглолтонд Хятадын Invictus Gaming багийг 2:0 гэсэн харьцаатай ялж, 160 мянган юань буюу 22,439.84 ам.долларын эзэд боллоо. Харин Монгол Улсын өөр нэгэн төлөөлөл болох D13 баг дөрөвдүгээр байранд шалгаран 20 мянган юань буюу 2815 ам.долларын эзэд болжээ.


Tiger багийнхан хэдхэн хоногийн өмнө CS:GO major тэмцээний Азийн цувралын энэ жилийн эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар тодорсон билээ. Тус багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтамир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг. 



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол ялна - 66.181.161.512020-05-25 10:19:29

Монгол залуус урагшаа баяр хүргэе