Агаарт нисэж яваа онгоцыг устгадаг лазерын зэвсгийг АНУ амжилттай туршжээ

АНУ-ын тэнгисийн хүчний Номхон далайн флот өндөр эрчим хүчний шинэ лазерын зэвсгийг амжилттай туршсанаа Баасан гарагт зарлажээ.

Уг зэвсэг нь агаарт нисэж яваа онгоцыг устгах зориулалттай юм байна. USS Portland хөлгийн тавцан дээр байрлуулсан зэвсгээр агаарт байгаа дроныг устгаж буйг харуулсан богино хэмжээний видео бичлэгийг мэдэгдлийн үеэр нийтэд үзүүлжээ.

LWSD (Laser Weapons System Demonstrator) зэвсгийн туршилтыг тавдугаар сарын 16-ны өдөр Номхон далайд зохион байгуулсныг мэдэгдэлд дурдсан байна.

Харин туршилт яг хаана явагдсан болон зэвсгийн хүчин чадлын талаар мэдээлэл өгөөгүй юм. 2018 онд хэвлэгдсэн International Institute for Strategic Studies хүрээлэнгийн тайланд уг зэвсгийг 150 киловаттын хүчин чадалтай бүтээгдэж буй талаар мэдээлж байжээ.

“Энэхүү шинэ зэвсгийг амжилттай туршсаны үр дүнд бид далай тэнгист тулалдах чадвараа эрс сайжруулж байгаа юм” гэж Номхон далайн флотын мэдэгдэлд онцолсон байна.

Хамгийн сүүлд АНУ 2017 онд Персийн буланд USS Ponce ачааны хөлөг дээрээс 30 киловаттын лазерын зэвсэг туршиж байжээ.

Тухайн үед тэнгисийн хүчний офицер Кэйл Хьюз “Энэ зэвсэг их хэмжээний фотоны урсгалыг өөдөөс ойртож буй биет рүү чиглүүлдэг. Үүнд салхины нөлөө, тусгалын зайн талаар ямар ч санаа зовох зүйл байхгүй. Гэрлийн хурдаар дайсны онгоцыг устгах боломжтой” гэж тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: CNN ikon.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

MRZzsQVFCfTFCSKk - 5.188.211.222020-10-18 20:22:05

EAcVtH http://pills2sale.com/ levitra nizagara