Пакистанд онгоцны ослоор 80 хүн нас барж, хоёр хүн амьд үлджээ

Пакистаны ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Синд Миран Юсуф "Карачи" нисэх буудлын ойролцоо 80 хүнтэй "Airbus A-320"онгоц осолдсон талаар мэдээллээ. Тэрээр твиттерт "80 хүн нас барж, хоёр хүн амьд үлдсэн нь нотлогдлоо" гэж жиргэсэн байна.


Одоогоор 17 хүний цогцос олдсон нь тогтоогдсон байна. Ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд агаарын тээврийн компанийн мэдээлснээр онгоцонд 91 зорчигч, багийн найман гишүүн байсан аж.


Өмнө нь Холбооны нисэхийн сайд Гулам Сарвар Хан эмгэнэлт явдлын улмаас 90 хүн нас барсан гэж мэдэгдэж байв. Онгоц сүйрэх үед орон сууцандаа байсан хүмүүс бас бэртэж гэмтсэн төдийгүй 30 орчим хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.


Пакистаны ерөнхий сайд Имран Ханы мэдэгдсэнээр ослын мөрдөн байцаалт эхэлжээ. Харин Иргэний нисэхийн удирдлагын газрын мэдээлснээр онгоцны бичлэгийг бүртгэгчид олсон бөгөөд шифр тайлах зорилгоор онгоц үйлдвэрлэгчдэд өгөх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 103.229.123.1402020-05-24 11:25:58

хэзээ аюулгүй онгоц бүтээх вэ?