Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг хаана

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаахаар болжээ. 


Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх аж. 


Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Сэтгэгдэл бичих