Одос үхэр жуулчин эмэгтэйг гэмтээжээ

    Америкийн Йеллоустоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн жуулчин эмэгтэй одос үхэр лүү ойртож очсоныхоо "шан"-д бэртсэн явдал гарав.Удирдлагуудынх нь  мэдээлсэнчлэн даваа гаргаас ажиллаж эхэлсэн уг цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан нэгэн жуулчин эмэгтэй одос үхрүүдийн бүсэд ороод "эзэн"-ийх нь халдлагад өртөж гэмтсэн аж.Одос үхрэнд хэтэрхий ойртсон хөөрхий бүсгүй эмчээс анхан шатны тусламж авсан ба эмнэлэгт хэвтэхээс эрс татгалзжээ.Дашрамд дурдахад энэ явдал 2020 оны анхны тохиолдол болсон байна.Ер нь хөл хөдөлгөөн ихтэй газар зэрлэг амьтан хүн рүү дайрсан явдлын 80 хувьд нь хохирогч "гэмт этгээд" рүү хэтэрхий ойртсон байдаг гэнэ.Одос үхэр болон бусад зэрлэг амьтанд 23 метр,чоно болон баавгайд 100 метрээс дотогш ойртохыг цэцэрлэгт хүрээлэнд хориглодог байна.