Жириновский Лениний шарилыг худалдахыг санал болгожээ

Оросын Либерал-ардчилсан намын (ОЛАН) удирдагч Владимир Жириновский В.Лениний шарилыг “худалдахыг” санал болгосон байна. Тэрээр твиттерт энэ талаараа бичжээ. Ийм “хэлцэл” хийвэл асар их мөнгө олно гэж тэрээр үзэж байгаа аж.


“Францад нэгэн бизнесмэн “Жоканда"-ийн хөргийг худалдах тухай боддог. Бид Лениний шарилыг худалдаж болох юм. Худалдаж авах газар олдоно. Жишээлбэл Хятад, Вьетнам юмуу өөр нэг коммунист орон байж болох юм. Лениний шарил маш сайн байдалтай байгаа. Түүнийг ердөө 96 жилийн өмнө занданшуулсан шүү дээ” гэж Жириновский мэдэгджээ. 


Ленинийг нас барсны дараа түүний цогцсыг занданшуулж, улаан талбай дахь мавзолейд байрлуулсан бөгөөд одоо ч тэндээ байгаа билээ.



Б.Атар