ҮЙЛ ЯВДАЛ: Хэвтүүл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр

09:00 цагт Хэвтүүл хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


НЗДТГ-т

10:00 цагт Газраа орон сууцаар сольсон БЗД-ийн 19 дүгээр хорооны иргэдэд байрны түлхүүр гардуулна.


Гандангийн автобусны буудалд

10:00 цагт Автобусны буудлуудыг хөөстэй цэвэрлэх, ариутгах ажлын талаар мэдээлэл хийнэ.


Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлнэ.


СЕХ-нд 

11:40 цагт Иргэний нийгмийн байгууллагууд болон Эрдэмтдийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ.


ХӨСҮТ-д

12:30 цагт Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын багийн халз барилдааны орлогыг ХӨСҮТ-д хандивлана.

Сэтгэгдэл бичих