Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ

09.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр Хэвтүүл хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт НЗДТГ-т газраа орон сууцаар сольсон БЗД-ийн 19 дүгээр хорооны иргэдэд байрны түлхүүр гардуулна.

10.00 цагт Гандангийн автобусны буудалд автобусны буудлуудыг хөөстэй цэвэрлэх, ариутгах ажлын талаар мэдээлнэ. Утас: 99797227, 99124102

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.40 цагт Иргэний нийгмийн байгууллагууд болон Эрдэмтдийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ. Утас: 99105845

12.30 цагт ХӨСҮТ-д Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын багийн халз барилдааны орлогыг ХӨСҮТ-д хандивлана. Утас: 99110721

Сэтгэгдэл бичих