Малид ослоор хорин хүн нас барлаа

                                Мали улсын баруун өмнөд хэсэгт микроавтобус,ачааны машин хоёр мөргөлдсөний улмаас хорин хүн хорвоог орхиж,11 хүн бэртжээ.Осол Солабугуда болон Нарена хотын хоорондох зам дээр гарсан аж.Тус улсын Тээврийн болон хотын хөдөлгөөний сайд Ибрахим Абдул Ли амь үрэгдэгсэд,шархдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв.Тэрээр Рамаданы үеэр жолооч нарыг хэт болгоомжтой байхыг уриаллаа.

Сэтгэгдэл бичих