Маргааш "Модны хоёр" орчимд авто зам хаана

Нийслэлийн БГД-ийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0,4км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийгдэх гэж байна.


Иймээс 2020 оны 05-р сарын 22-ны өглөө 08:00 цагаас 05-р сарын 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих