МАН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд өглөө

МАН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг СЕХ хүлээн авч хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдэх юм. 


МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвших эрх авсан 76 хүний холбогдох материалыг бүрдүүлж СЕХ-нд хүргүүллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тавьсан гурван шалгуур буюу өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлсэн.

Мөн сонгогчдынхоо саналд үндэслэж, тэдний дэмжлэгийг авч чадах нэр дэвшигчдийг тодруулса” гэв.