С.Эрдэнэ: АН-аас нэр дэвшсэн 76 хүн өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 


Өнөөдрийн 11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв. 


Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 43.228.129.202020-05-25 16:42:26

Энэ удаагийн сонгуулиар АН маш олон ямарч хэрэг төвөгт орооцолдоогүй цагаан цаас шиг цэвэр залуучудын нэрийг зоригтойгоор дэвшүүлж ард түмэндээ санал болгосон байна . Маш зөв зөв сонголт зоригтой байна ,монгол орны хувь заяа залуу үе ,залуучуудын гарт байна тэд өөрсдөө ямар нийгэм ямар орчинд амьдрахаа сайн мэдэж байгаа, өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө цогцлоох үүрэгтэй тэдэнд шинэ орчин шинэ хандлага шинэ боломж, шинэ ирээдүй хэрэгтэй. Уг нь МАН Хүрэлсүх намдаа өөрчлөлт хийж залуучуудаа дэмжиж тэдэнд боломж олгох байсан даанч чадсангүй гэхдээ бодол байгаа гэдэгт итгэж байна.