Бразилд байдал "бишдэж" байна

Дэлхий даяар өчигдөр коронавирусийн халдварын 106 мянган шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 5’082’661-д хүрлээ. Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарласан байна.


Бразил улс нэг өдөрт илэрч буй шинэ тохиолдлын тоогоор нэгдүгээрт жагсаж эхэллээ. Тус улсад сүүлийн нэг хоногт 21’472 хүн халдвар аваад байна. Өндөр хөгжилтэй орнуудад цар тахал оргил үедээ хүрч, намжиж байгаа бол Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж буй. 

Бидний өмнө урт зам хүлээж байгааг энэ тоо харуулж байна. Сүүлийн үед дунд болон бага орлоготой улс орнуудад халдвар нэмэгдсэн нь бидний санааг хамгийн их зовоож байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


Дэлхий дахинд нийт 2’010’115 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрчээ. Харин нас барагсдын тоо хоногт 4740-аар нэмэгдэж, 329'294 болсон байна.


Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. Бразил – 21’472 /Нийт 293'357/
  2. АНУ - 20'992 /Нийт 1’591’575/  
  3. ОХУ – 8764 /Нийт 308'705/
  4. Энэтхэг – 5553 /Нийт 112'028/
  5. Перу - 4537 /Нийт 104'020/       
  6. Чили- 4038 /Нийт 53'617/


Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 1406 /Нийт 94'939/
  2. Бразил - 911 /Нийт 18’894/
  3. Их Британи - 363 /Нийт 35'704/
  4. Мексик - 334 /Нийт 5666/
  5. Итали – 161 /Нийт 32’330/
  6. Орос -135 /Нийт 2972/


Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:

  1. АНУ - 370'076
  2. Испани - 196'958
  3. Герман – 156’900
  4. Итали – 132’282
  5. Бразил - 116'683
  6. Турк - 113'987