Я.Санжмятав: МАН асар их хөрөнгө зарж АН-ыг харлуулж байна

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын Үндсэн бодлогы хорооноос намаасаа мандат авсан 76 нэр дэвшигчээ хуулийн хугацаанд ард түмэндээ танилцуулсан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаа албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө.


УИХ-ын гишүүн Я.Санжмятав: 2020 оны Их хурлын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. МАН мөрийн хөтөлбөрөө 80-90 хувьтай хэрэгжүүлсэн гэж байгаа. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг оруулж байна.


Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс МАН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пиар хийхгүй байхыг уриалж байна.


Дээрх мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн 10 гаруй нь шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?


-13 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэсэн гүтгэлэг эхэлж байгаа. Магадгүй сонгууль дуусахад 76 хүн дээр намайг нэмээд 77 хүнийг шоронд хийж магадгүй нөхцөлтэй байна. Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд гэмт хэрэгтэн болгож болохгүй.

Би аль нэг намыг гүтгэхгүй. Гэхдээ МАН 60 тэрбумын сүлжээгээр гарсан 65 гишүүнээсээ нэр дэвшүүлсэн. Энэ мэтчилэн яриад байвал ярина. Гэхдээ бодитой мэдээллийн дор соёлтой өрсөлдье гэж байгаа юм. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 150.129.142.752020-05-21 08:06:15

ТЭР МӨНГӨӨ ЯДАРСАН ХҮН АРДДАА ӨГӨӨЧ

mgl - 202.9.40.1862020-05-20 22:31:45

Ta nar navs yalagdaad daraa olon hun shalgagdaj ehleh baihaa daa.

erka - 182.160.36.1532020-05-20 21:55:18

za tanai tertei tergui duussan za neeh shudrga tsarailah um tanaih zasag barij baihda basal olon hun helmegduulj ybsan dandaa hudalaa yridag garuud biz de zail nobshnuud