НҮБ-ын долоон ажилтан COVID-19-өөр хорвоог орхиод байна

Дэлхий даяар хурдан тархаж,олон зуун мянган хүний амийг авч одсоор буй COVID-19-өөр өвдсөн НҮБ-ын долоон ажилтан нас баржээ.Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ.Түүнчлэн тус байгууллагын 520 ажилтан цар тахлаар халдварлаад байгаа гэнэ.Ноён Стефан Дюжаррикийн мэдэгдсэнээр 520 халдварлагчийн 147 нь Америкэд буй.Тэдний 78 нь Нью-Йоркод.Мөн нас барсан долоон хүний дунд ДЭМБ,НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтан тус бүр нэг байжээ.