Эрдэмтэд коронавирусээр нас барах эрсдэл улам ихэснэ гэж үзжээ

"COVID-19" нь томуу, томуу төст өвчнийг бодвол илүү аюултай гэсэн дүгнэлтийг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хийжээ. Хэрвээ АНУ болон бусад орон коронавирустэй шийдвэртэйгээр тэмцэж эхлэхгүй бол, нас барагсдын тоо сүйрэлд хүргэж болох юм гэж хэвлэлд бичсэн байна.


АНУ-д COVID-19-өөр нас барсан болон өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн дунд нас баралтын хэмжээ 1.3 хувь байгаа бол, улирлын шинжтэй томуу, томуу төст өвчиний хувьд энэ үзүүлэлт 0.1 хувь байдаг аж. Америкийн 33 муж улсын 116 тойрогт коронавирусээр өвчилсөн болон нас барсан баримтыг үндэслэн ийм статистик мэдээ гаргажээ.


Хэрвээ 2020 оны сүүлч гэхэд томуу, томуу төст өвчний дэгдэлт 2018-2019 оны үеийнхтэй адил тооны хүн COVID-19-ийн халдвар авбал (35.5 сая хүн), коронавирусээр бараг 500 мянган хүн нас барна гэж судлаачид таамаглаж байна. 


Гэхдээ шинэ коронавирус нь томуу, томуу төст өвчнөөс илүү халдвартай юм. Хамгийн  өөдрөг таамаглалаас үзвэл, нэг жилийн хугацаанд АНУ-ын хүн амын 20 хувь нь халдвар авч, нас баралтын тоо 350 мянгаас 1.2 саяд хүрч мэдэх аж. 


Б.Атар