Ямар бүлгийн цустай хүмүүс COVID-19-т хамгийн их өртөмтгий вэ?

Оросын анагаах ухаан-биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцова шинэ төрлийн коронавирусийн халдварт өртдөг хүмүүсийн тухай ярьжээ. Энэ нь хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс уг халдарт илүү өртдөг гэж тэрээр хэлсэн байна. Өвчилж эдгэрсэн хүмүүсийн сийвэнг сэлбэх аргаар өвчтөнүүдийг эмчлэхэд тэдний болон доноруудын цусны бүлэг тохирч байх нь маш чухал гэж Скворцова онцлон тэмдэглэжээ. 



“Халдвар авсан ихэнхи хүмүүсийн цусны бүлэг нь хоёрдугаар бүлэг бөгөөд хоёрт нэг болон гуравдугаар бүлгийн цустай хүмүүс орж байна. Харин ховор дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс цөөн өвчилж байна” гэж Скворцова хэлжээ.



Гэхдээ энэ нь хоёрдугаар бүлгийн цус хүмүүст илүүтэй их байдагтай холбоотой эсэхийг “харах хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн байна. COVID-19-өөр өвчилсөн хүнд дархлаа тогтоход хангалттай хэмжээний эсрэг биет байдаггүйг Скворцова бас ярьжээ.


Өвчтөнийг эмчлэхэд хэрэглэж болох цусны сийвэн дэхь эсрэг биетийн концентраци шинэ халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүсийн 25 хувьд нь л бүртгэгдэж байгаа аж.


Одоо коронавирусийн халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол маш олон байгаа юм. Москвад энэ нь 60 хүртэл хувь, харин Оросын хэмжээнд хоёр тохиолдол бүрийг барагцаалвал нэг нь байгаа ажээ.


"Гэхдээ хүнд өвчтөн олон биш байна. Харин ч хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээ хийж, хиймэл амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай тохиолдлын тоо цөөрч байна” гэж Скворцова хэлжээ.



Б.Атар

Сэтгэгдэл бичих